Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн хувьд улсын өрийг дахин авч үзэх нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улсын үүрэг амлалтын талаар болон Тогтвортой хөгжлийн зорилгын таксономийн онцлог, оролцогч талуудад бий болгож буй давуу талыг танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Энэхүү комиссын зүгээс бүс нутгийн 2023 оны эдийн засаг, нийгмийн судалгааг танилцуулж, Монгол Улс өрийн тогтвортой байдлыг хангахад төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Засгийн газрын зардлын үр ашиг, өрийн менежментийг сайжруулахын зэрэгцээ төсвийн зарлагыг ТХЗ-ын тэргүүлэх чиглэлд уялдуулах нь энэ чиглэлээр өсөн нэмэгдэж буй санхүүжилтийн хэрэгцээг хангахад чухал юм.