Монгол Улсын гадаад худалдааны энэ оны эхний есөн сарын статистикийг гаргаснаа Гаалийн ерөнхий газраас өчигдөр танилцууллаа. Эл хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 18.05 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 2.77 тэрбум буюу 18.2 хувиар өссөн дүн юм. Дээрх хугацаанд экспорт 11.29, импорт 6.75 тэрбум “ногоон” болсноор гадаад худалдааны тэнцэл 4.54 тэрбумын ашигтай гарсан аж.
Экспортын бүтцийг харвал хамгийн өндөр буюу 56.8 хувийг нь чулуун нүүрс (6.41 тэрбум ам.доллар), 17.7-г нь зэсийн хүдэр, баяжмал (1.99), тавыг нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт (560.8 сая), 2.9-ийг нь төмрийн хүдэр, баяжмал (323.6), 2.4-ийг нь боловсруулааг үй нефть (271) эзэлсэн байна. Мөн экспортын 2.1 хувийг ямааны угаасан ноолуур (235.8 сая ам.доллар), 1.7-г нь цайрын хүдэр, баяжмал (191.6), 1.6-г нь хээрийн болон хайлуур жонш (185.5), 0.9-ийг нь лаазалсан махан бүтээгдэх үүн (103) эзэлсэн дүн гарчээ. Экспортын барааны дүнгийн дийлэнх буюу 9.73 тэрбум “ногоон”- ыг (86.1 хувь) эрдэс бүтээгдэх үүн бүрд үүлсэн гэнэ. Манай улс 76 оронд бараа нийл үүлснээс 91 хувь нь БНХАУ, 4.5 нь Швейцар, 1.2 нь БНСУ-д ногдов. Тэгвэл эхний есөн сард импортолсон барааны нийт дүнд машин механик, тоног төх өөр өмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.29 тэрбум ам.доллар (19.1 хувь), эрдэс бүтээгдэхүүн 1.57 тэрбумыг (23.2) нь эзэлснийг дурдлаа. Дээрх хугацаанд 154 орноос бараа импортолсноос урд хөршид 40.2, ОХУ-д 26.4, Японд 7.7, БНСУ-д 4.3, АНУ-д 3.3 хувь нь ногдсон байна.