Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зүүн Ази Хөгжил” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан ба тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Зүүн Ази Хөгжил” ХХК нь 2007 оноос өнөөдрийг хүртэл Эрх шилжүүлээгүй, гүйцэтгэх захирал шинээр томилоогүй, ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй болно.
“Зүүн Ази Хөгжил” ХХК-ийн барьж буй орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, мөн барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа тул ард иргэдийг залилуулан хохирохоос сэргийлж мэдэгдэл хүргүүлж, анхааруулж байна. Орон сууц худалдах худалдан авах гэрээ хийх, мөнгө шилжүүлэхгүй байх, гэрээ хэлэлцээр хийснээс үүдэн гарах хохирлыг манай компани хариуцахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мэдэгдэл гаргасан “Зүүн Ази Хөгжил” ХХК
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундармаа
2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хот