Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад нэвтрүүлэх “МонПЭН санаачилга” төслийг ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран хэрэгжүүлж буй. Уг төслийг өмнө нь Дархан-Уул аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ удаад Архангай аймагт хэрэгжүүлж эхэллээ.
Үүний хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулж буй гэнэ. Төслийн гол зорилго нь халдварт бус өвчинд өртөх эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, чихрийн шижин, зүрх, судасны өвчний эрсдэл, хүндрэлийг бууруулж, нас баралтаас урьдчилан сэргийлэх гэнэ. Өмнө нь Дархан- Уул болон Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн 16 төвд 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 14 нэр, төрлийн төхөөрөмж, гарын авлага нийлүүлжээ. Үүний үр дүнд Дархан-Уул аймагт тархины харвалт, нас баралт 1.4, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт гарсан гэж дүгнэсэн аж. Уг төслийг энэ онд дахин найман аймаг, нийслэлийн Багануур, Баянгол дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.