Энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр 8 настай охиныг 22 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироон, цогцсыг айлын жорлонд хийж, хэргийн газрыг орхин зугтаасан хэрэг гарсан.
Тодруулбал, Энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад “Манай 00-д бага насны хүүхэд хөнөөгөөд, хийчихсэн байна” гэсэн мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад найман настай эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироон, цогцсыг айлын жорлонд хийж, хэргийн газрыг орхин зугтаасан байжээ.
Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулсан. Энэ тохиолдолд хуулийн зохицуулалтын хувьд Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу бүх насаар нь хорих ялтай байдаг аж. Гэмт этгээд нь талийгаач охины төрсөн ах бөгөөд тэрбээр өмнө нь Эрүүгийн хуулийн 17.2.2 буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байжээ.
Эл хэргийг үйлдсэн этгээдийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр боллоо. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг үйлдсэн А гэгчид бүх насаар нь хорих ял оноосон байна. Мөн шүүгдэгчээс сэтгэл санаа, гэм хорын хохиролд 189,750,000 төгрөг, оршуулгын зардалд 14,000,000 нийт 203,750,000 төгрөгийн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрллээ.