- Хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг АН, МАН-ынхан дэмжив-
Хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулснаа өчигдөр УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанд танилцуулав. Төслүүдийг АН, МАН-ын бүлгийнхэн ч зарчмын хувьд дэмжсэн байна. Төсл үүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан юм. Түүний хэлснийг багцалбал,
1. Ялын бодлогыг чангалахтай холбоотойгоор Эрүүгийн хуульд дараах өөрчлөлтийг тусгана. Үүнд:
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, түүний эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 болгоно.
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, түүний эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн хүнд өршөөл үзүүлэхгүй.
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, түүний эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэргийн ялтанг хугацаанаас өмнө суллахгүй.
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 болгоно.
-14 хүртэлх насныхныг бага насны хүүхэд хэмээж байгааг 16 болгох нь. Ингэснээр 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн ял ногдуулж буйг 12-25 жил болгох , эсвэл бүх насаар нь хорино. Мөн энэ насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жилийн ял ногдуулж буйг 12-25 жил болгон нэмэгдүүлж , эсвэл бүх насаар нь хорих юм. Түүнчлэн бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэг 1-5 жилийн хорих ялтай байгааг 2-8 жил болгон, тэнсэхгүй. Үүнээс гадна бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт 2-8 жил хорих ял ногдуулж буйг 12-20 жил болгох, эсвэл бүх насаар нь хорих зэргээр ялыг нь чангатгана.
-Хүчиндэх гэмт хэргийг ялгамжтай болгож, хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг хүнд ангилалд хамааруулан, 2-8 жилийн хорих ял ногдуулж, гэмт хэрэгтнийг тэнсэхгүй.
-16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт 8-15 жилийн ял ногдуулж буйг 12-25 жил болгоно , эсвэл бүх насаар нь хорино.
-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг албаныхаа бүрэн эрхийн хүрээнд танилцсан мэдээллээ хадгалаагүй гэмт хэрэгтэнд торгох ял ногдуулахгүй. Өдгөө зургаан сараас гурван жил хүртэл хорих ял ногдуулж байгааг 1-5 жил болгож, тухайн албан тушаалтны нийтийн албанд ажиллах эрхийг насаар нь хасна.
-Согтуугаар тээврийн тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдлийг зөрчил бус, гэмт хэрэг гэж үзнэ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хөнгөн гэмтэл учруулсан бол гэмт хэрэгт тооцно.
2. Гэр бүл, эцэг, эхийн үүрэг хариуцлага нэмэгдүүлэх бодлогын дагуу Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна. Үүний хүрээнд гэр бүл салснаас үүдэн хүүхдийн өмнө үүрэх хариуцлагыг нэмэгд үүлэн, орлогын хэмжээнээс тооцон хүүхдийн тэтгэмж төлүүлэх, төлөөг үй нөхцөлд ногдуулах хариуцлагыг чангаруулна.
3. Улаанбаатарт гэр бүлийн дагнасан шүүх байгуулах зохицуулалтыг Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд тусгана. Үүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгана.