Өнөөдрийн байдлаар уул уурхайн биржээр 7.5 сая тонн нүүрс, 100 мянган тонн төмрийн хүдрийг аралжаалаад байна. Эрдэс баялгийг биржээр худалдаалах эрх зүйн орчин өнгөрөгч долдугаар сарын 1-нээс бүрдсэн. Цаашид нүүрс, төмрийн хүдэр бус жонш, зэсийг 2024 оноос арилжаалахаар төлөвлөж байна.
Уул уурхайн биржийн өчигдрийн арилжаанаас харахад “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,784,000 юань буюу 3,210,120,960 төгрөгөөр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 510,000 ам.доллар буюу 1,762,044,900 төгрөгөөр тус тус арилжаалжээ.