“Дэлхийн экспо 2030”-г зохион байгуулах хотын эрхийн төлөө Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот, Итали Улсын Ром хот болон Саудын Арабын Эр-Рияд хот өрсөлдөж байна. Тус сонгууль ирэх 11 дүгээр сард Парис хотноо болно.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Итали Улсын “Дэлхийн экспо 2030”-ийн асуудал хариуцсан тусгай Элчин сайд Р.Орланди-г хүлээн авч уулзжээ. Италийн төлөөлөгчид тус улсын Ром хот “Дэлхийн ЭКСПО 2030”-г зохион байгуулах хотын эрхийн төлөө нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаатай холбогдуулан түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Талууд хоёр улсын харилцаа, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.