МХБ өмнөх сарын 15-нд төмрийн баяжмал арилжиж эхэлснээс хойш өнгөрсөн баасан гаргийн байдлаар 113 400 тонныг борлуулаад буй аж. Эл бүтээгдэх үүний эхний арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агууламжтай 72 000, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6800 тонн төмрийн баяжмал худалдаж, санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар өссөн. Энэхүү арилжсан бүтээгдэх үүнийг нийлүүлэх ажлыг энэ сарын 4-нд эхлүүлж, маргааш нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын худалдсан эхний 100 вагон төмрийн баяжмалыг Бор-Өнд өрийн уулын баяжуулах үйлдвэрийн терминалаас БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замаар тээвэрлэжээ.