Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлжээ. Тэрбээр “Нүүрсний” гэх хэргийн нэг яллагдагч бөгөөд хэд хэдэн хэргийг нь нэгтгэн шалгаад дуусаж буй аж.
Бидний авсан мэдээллээр тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Аз хур трейвэл” гэх компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ. Хууль журмаараа бол газрын дуудлага худалдаа зохион байгуулах ёстой атал түүнийгээ зөрчин Цагаан хад суурьшлын бүсэд гаалийн хяналтын зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх захирамж гаргасан юм. Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллагдагчаар тооцсон аж. Мөн түүний гэрээс олдсон их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй, үндэслэлг үй хөр өнгөжсөн үйлдлийг нь нэгтгэн шалгаж дууссан байна.