Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Цэц өнгөрс өн сарын 27-нд болсон дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын хяналт шалгалтын, Үндсэн хуулийн цэцийн, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхтэй холбоотой маргааныг хэлэлцсэн билээ.
Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдсон гиш үүн Г.Ганболд танилцуулга хийсэн. Дээрх хуулиудын холбогдох заалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохдоо сонсгол зохион байгуулна гэсэн нь хараат бус байх зарчмыг зөрчсөн гэж Цэц үзсэн юм.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон АТГ-тай холбоотой томилгоогоор сонсгол зохион байгуулах нь хууль зөрчихгүй гэжээ. Гишүүдийн зарим нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв гэсэн бол Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Б.Энхбаяр нар эсрэг байр суурьтай байлаа. Тухайлбал, Ц.Мөнхцэцэг гишүүн “Сонсгол бол шийдвэр гаргах үйл явц биш, энэ нь олон нийтийн мэдэх эрхийг хангах механизм, ардчиллын хамгийн чухал шинжийг илэрхийлдэг үйл явц” гэсэн юм. Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж төрийн үйл хэрэгт шууд оролцохоор заасныг Ж.Сүхбаатар УЛС ТӨР Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж Хууль зүйн байнгын хороо үзэв гишүүн сануулж, “Хэдэн албан тушаалтан, байгууллагын хооронд ярилцаад хийдэг байсан томилгоог нээлттэй сонсголоор танилцуулж, олон нийтийн оролцоог ханган, хяналтыг бүрдүүлж буйгаараа дэвшил болсон” гэв.
Байнгын хорооны дарга Б.Энхбаяр “Төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлдэг. Тиймээс УИХ ард түмэнд нээлттэй, ил тод, ойлгомжтой байдлаар ажилладаг засаглал юм” гээд үе үеийн томилгоо нь шударга ёсыг өмчилдөг, “хонгил” үүсгэдэг, өрсөлдөгчөө намнадаг дэглэм тогтоосныг парламент нураах зорилгоор нээлттэй сонсгол хийж байгааг онцолсон. Улмаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн заалт бүрээр санал хурааж, Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна. Үүний дараа Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг танилцуулсан. Нэр дэвшигч Н.Батзориг нь 1975 онд Хэнтий аймагт төрсөн, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хэнтий аймгийн 10 жилийн нэгдүгээр сургууль болон “Шихихутуг” их сургуулийг эрхзүйчээр төгсөж, МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Багануур дүүргийн шүүхэд төл өөл өгч, Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслах, Орхон аймаг дахь сум дундын болон давж заалдах шатны, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байжээ. 2015 оноос одоо хүртэл нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж буй юм байна.