Пакистанд хүмүүсийн бөөрийг өөрсдөд нь ч мэдэгдэлгүйгээр авдаг байсан бүлэглэлийг илрүүлжээ
Баян чинээлэг үйлчлүүлэгчдэд шилжүүлэн суулгахаар хүний бөөрийг хагалгааны үеэр хууль бусаар авдаг эмчээр ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэлийг Пакистанд баривчилжээ.
Пакистаны Пенжаб мужийн захирагч Мохсин Накви ням гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, доктор Фавад Мухтар донор өвчтөнүүдийн зөвшөөрөлгүйгээр ихэвчлэн гэртээ бөөр авах хагалгаа хийдэг байжээ.
Наквигийн хэлснээр мэс заслын үеэр эмчийн туслахаар автомашины засварчин мэргэжилтэй хүн ажилладаг байжээ.
Туслах мөн доноруудыг олох үүргийг гүйцэтгэгдэг байсан байна.
Гэмт бүлэглэл 300 гаруй хагалгаа хийснээс дор хаяж гурван донор нас баржээ.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, гэмт этгээдүүд донорыг бөөрийг гадаадын өвчтөнүүдэд 10 сая рупи буюу 120 мянган доллараар, Пакистаны өвчтөнүүдэд гурван сая рупигээр заржээ.
Фавад Мухтар эмч өмнө нь таван удаа иймэрхүү гэмт хэрэгт сэижглэгдэн баривчлагдаж байсан ч авлигад идэгдсэн цагдаагийн ажилтнуудын тусламжтайгаар суллагдаж байв.
Бөөрний наймаачдын бүлэглэл голдуу 13 сая хүн амтай Лахор, нийслэл Исламабадын ойролцоох Таксила хотуудад, мөн Кашмирын Пакистаны мэдлийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг байжээ.
2010 онд Пакистанд хүний эрхтний худалдааг хуулиар хориглосон байна.
Хүний эд эрхтэн их хэмжээгээр гадаадад худалдахыг зогсоохын тулд эрх баригчид арван жил шоронд хорих, их хэмжээний торгууль ногдуулсан зэрэг хатуу ял шийтгэл оруулсан ч үр дүн байгатай байгаа гэнэ.
Хүн амын амьдрал ядуу, хууль сахиулах байгууллагууд авлигад идэгдсэн тус улсад хүний эрхтэний худалдаа цэцэглэсээр байна.