Манай улс сүүлийн 10 гаруй жилд жил бүр дунджаар 1.5 сая орчим тонн шатахуун хэрэглэн, импортын хөр өнгийн хамгийн өндөр буюу 25 хувь болох нэг тэрбум гаруй ам.долларыг зарцуулсаар ирсэн. Шатахууны хэрэглээ ч улам бүр нэмэгдсээр өнгөрсөн жил 1.8 сая тонноос давсан дүн бий. Өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах, ядаж 50 хувийг нь өөрсдөө нийлүүлэх зорилгоор дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөн, ярилцсаар олон жил өнгөрч, өдгөө “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниа “харуулдсаар” сууна. Нөгөөтээгүүр, бензиний үнэ өснө, эсвэл нийлүүлэлт нь тасалдана гэсэн мэдээлэл цацагдах бүрт иргэд шатахуун түгээх станцын гадна өдөржин, шөнөжин дугаарлан, хэл ам үүсгэдэг. Мөн шатахууны импортын хамаарлыг хэзээ бууруулах, Монголд үйлдвэрлэсэн бензинийг хэзээ хэрэглэж эхлэх вэ хэмээн бухимддаг. МГТБҮ барих ажлыг эхлүүлээд даруй таван жил өнгөрсөн учир энэ нь ч зүй ёсны шаардлага юм. Уг үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг урьдчилсан байдлаар 33 сая тонн хэмээн тооцон, жилд 1.5 саяыг боловсруулж, хэрэгцээнийхээ 50-60 хувийг хангах тооцоо хийжээ. Тодруулбал, дотооддоо жил бүр автобензин 380 000, дизелийн түлш 800 000, онгоцных 40 000, зуухных 20 000 тонн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Төлөвлөх, мэдээлэх сайхан ч түүнийгээ биелүүлэн, үйлдвэрээ ашиглалтад оруултал удах бололтой. МГТБҮ-ийн бүтээн байгуулалтын ажлыг хэзээ эхлүүлж, хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байсныг эргэн сануулъя. Анх БНЭУ-ын Дотоод хэргийн сайд 2018 оны зургадугаар сард Монголд айлчлахдаа 22-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцон, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байв. Энэ үеэр У.Хүрэлсүх “Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүллээ. Монгол Улс, БНЭУ хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, түүхэн үйл явдал боллоо” гэж байв. Тухайн үед МГТБҮ-ийг 2022 онд багтаан ашиглалтад оруулахыг талууд мэдэгдэж байсан билээ. Хоёр орны Засгийн газрын түвшинд хэлэлцэж, Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих, ашиглалтад оруулснаас хойш 7-8 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх МГТБҮ-ийн бүтээн байгуулалтын ажил удааширсны шалтгааныг цар тахалтай холбон тайлбарлаж байлаа. Цар тахлын улмаас зөвлөх үйлчилгээний багийн гишүүд, инженерүүд Энэтхэгээс ирж чадахгүй, мөн хөл хорионоос шалтгаалж ажил зогссон, бараа, түүхий эдийн хангамж тасалдсан зэргээс ажил хойшилсон хэмээн 2021 онд дээрх үйлдвэрээс анх мэдээлсэн. Тэгвэл 2022 оны долдугаар сарын 20-нд УУХҮ-ийн тухайн үеийн дэд сайд О.Батнайрамдал “МГТБҮ-ийн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа нь цөөнгүй шалтгаантай. Гол нь санхүүгийн асуудлаа шийдвэрлэн, хөрөнгө оруулалтаа тасалдуулахгүй үргэлжлүүлэх шаардлага бий. Гэхдээ 2025 он гэхэд бүрэн ашиглалтад оруулж, дотоодын шатахууны хэрэглээнийхээ 55-60 хувийг хангана” хэмээн мэдэгдсэн. Өнгөрсөн баасан гарагт сүүлчийн буюу дөрөвдүгээр багц ажлыг нь гүйцэтгэх гэрээг БНЭУ-ын “Мега инж енеринг инфрастракчер лимитет” компанитай байгууллаа. Ингэснээр бүтээн байгуулалтын бүх багц ажил ерөнхий гүйцэтгэгчтэй болж, барилга угсралт нэгэн зэрэг өрнөх нөхцөл бүрдэн, дээрх үйлдвэрийг 2027-2028 онд ашиглалтад оруулна хэмээн МГТБҮ-ээс мэдэгдэв. Ашиглалтад оруулах хугацааг нь тооцвол анх шав тавьснаас хойш 10 жил зарцуулах нь. Энэ талаар болон үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа хойшилсоор ирсний шалтгааныг МГТБҮ-ийн захирал Д.Алтанцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Маш том төсөл, хөрөнгө оруулалт учраас ийм тийм шалтгааны улмаас ингэж хойшлоод байна гэж товч хэлэх аргагүй. Манай улсад анх удаа хийж буй өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж хөр өнгө оруулалт, санхүүгийн найдвартай байдал, тасралтгүй ажиллагаа ажлын явц ад чухал нөлөөтэй. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардалд 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн тооцож, хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тодруулбал, цар тахал, тээврийн саатал, инфляц зэргээс шалтгаалан зардал анх тооцоолсноос өдгөө 30-40 хувиар өссөн. Тиймээс ч Энэтхэгийн талд манай зүгээс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүссэнээр хоёр улсын Засгийн газраас нэмэлт санхүүж илт гаргах нөхцөл бүрдүүлж, гэрээ байгуулахаар боллоо. Цаашид санхүүжилтийг хэрхэн тасалдуулахгүй байх, хөрөнгө оруулагч болон манай улсаас хэдэн ам.доллар гаргах зэрэг асуудлыг Сангийн яамнаас тодруулах нь зүйтэй. Бид ажлаа тасралтгүй, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж буй. Ер нь анх төлөвлөсөн 1.2 тэрбум ам.доллар гэдэг бол манай орны импортын нэг жилийн хэрэглээний л дүн шүү дээ” хэмээв. Тэгвэл Сангийн яамнаас “1.2 тэрбум ам.доллароос манай тал дөнгөж 112 саяыг нь л авч хэрэглэсэн. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээний дагуу энэ оны нэгдүгээр сараас бид аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. 112 сая “ногоон” зарцуулсан ч 64 саяыг нь зээлийн эргэн төлөлтөд өгөх хугацаа болсон гэсэн үг. Тиймээс ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан, манай яам зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар Энэтхэгийн “Эксим” банктай таван сар хэлэлцлээ. Үүний үр дүнд Энэтхэгийн Засгийн газартай байгуулсан эхний гэрээг шинэчлэн, өнгөрсөн наймдугаар сард хоёр талаас баталгаажуулснаар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг EPC-1, EPC-2, EPC-3, EPC-4 буюу дөрвөн багц ажил тус бүрээр хийхээр болов. Өөрөөр хэлбэл, тус тусад нь зэрэг санхүүжүүлж ажлаа явуулах боломж бүрдсэн. Ялангуяа EPC-4 буюу дөрөвд үгээр багцын гүйцэтгэгчийг тодруулж, шаардлагатай 236 сая ам.долларын гэрээ байгууллаа. Үнийн өсөлттэй холбоотойгоор тодорхой хэмжээний зөрүү дүн гарч буйг УИХ-ын намрын чуулганаар батлуулж, ажил саадгүй үргэжилнэ” хэмээн өнгөрсөн долоо хоногт дурдлаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрс өн зургадугаар сард Дорноговь аймаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцсан. Тус үйлдвэрийн ажлын явцад хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалсан бараа материалын хомсдол, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдсэн алдагдал, мөн ажиллах хүчний визийн асуудал зэрэг бэрхшээл гарсныг дурдсан. Эдгээр асуудлыг богино хугацаанд шийдэн, санхүүжилт болон бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэн, төслийн ажлыг ахиулахад Засгийн газраас онцгой анхаарна хэмээн мэдээлж байсныг мөн дурдах нь зүйтэй. Одоогоор бүтээн байгуулалтын нэгдүгээр багц ажлын хүрээнд иргэний есөн барилга буюу ажилчдын орон сууц болон бусад байгууламж, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам, сувагчлал зэргийн ерөнхий гүйцэтгэгчээр “Kalpataru projects international limited” компани ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл нь 90 хувьд хүрчээ. Хоёр, гуравдугаар багц ажил болох резервуар, агуулах сав паркуудын суурь, үйлдвэрийн дулааны цахилгаан дэд станц болон удирдлага хяналтын байр, шугам хоолойн эстакад барих ажлын явц 70, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 80 орчим хувьтай үргэлжилж буй гэнэ. Нэмээд дээр дурдсан дөрөвд үгээр багц ажлын хүрээнд хугацаа хамгийн их шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн гурван байгууламжийг барих аж. Энэ удаа бүтээн байгуулалтын дөрвөн багц ажлыг бүрэн гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулж дуусав. Ажил саадгүй үргэлжилнэ гэж Засгийн газар, МГТБҮ-ээс мэдээлж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай хөр өнгийг Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх гэрээ үзэглэснээс хойшхи хугацаанаас харахад УУХҮЯ, МГТБҮ зэрэг байгууллагаас ашиглалтад оруулах хугацаа уртаслаа хэмээн байн байн мэдээлж ирсэн. Шалтгааныг нь санхүүгийн болон тээвэр ложистикийн хүндрэл, цар тахал, инфляц зэрэгтэй холбон тайлбарлаж байв. Өдгөө бол үйлдвэрийг 2027-2028 онд ашиглалтад оруулах шинэ тов зарласан нь дээр дурдсанчлан бүтээн байгуулалтын гэрээ үзэглэснээс хойш 10 жилийн дараа ашиглалтад оруулахаар ахиад л төлөвлөсөн гэсэн үг. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.