ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг хэлэлцэж, дэмжсэнийг тус яамнаас мэдээллээ. Дээрх чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн ТЭЗҮ, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээний компанийг өнгөрөгч тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан бөгөөд Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” тодорчээ.
Гэрээний дагуу барилга угсралтын ажлыг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Гашуунсухайт-Ганцмодны боомтыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын урт 32.7, гүүрнийх нь 9.1 км, нэгдүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай аж. Эстакадан гүүр нь мушгирсан төлөвлөлттэй, 32 метрийн дам нуруутай, газрын гадаргаас 31 хүртэлх метр өнд өр, жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх гэнэ. Түүнчлэн Тавантолгой Гашуунсухайт, БНХАУ-ын Ганцмод болон Бугатын Ваньшуйчуань чиглэлийн төмөр замуудыг дээрх замтай холбохоор төлөвлөж буй аж. Хил дамнасан төмөр замыг ашиглалтад оруулснаар Гашуунсухайт-Ганцмодны боомтод түшиглэсэн цогц төслүүдийн эдийн засгийн өсөлтийг жилд 1.8-3.2 хувиар нэмэгдүүлж, 4.8-5.4 тэрбум ам.долларын нэм үү өртгийг үйлдвэрлэн, 5000 орчим ажлын байр бий болгоно гэв. Мөн нүүрсний экспорт хоёр дахин өсөж, нүүрс тээврийн зардал хоёр дахин буурч, гадаад худалдааны эргэлт нэмэгдэн, төгрөгийн худалдан авах бодит чадвар сайжирна гэж тооцжээ.