Санхүүгийн зохицуулах хорооны есдүгээр сарын 1-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын есдүгээр сарын 1-ний өдрийн А/160 тоот тушаалаар “Улаанбаатар бонд” өрийн бичгийг бүртгэн авсан. Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдөр эхэлнэ. Тодруулбал, аравдугаар сарын 2-ны өдрийн 12:00-17:00 цагийн хооронд, аравдугаар сарын 3-ны өдрөөс 4-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авах юм
- Бондын нэр: Улаанбаатар бонд
- Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг
- Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
- Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг
- Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%
- Бондын хугацаа: 24 сар
- Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд
- Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст
- Захиалга авах хугацаа: 2023.10.02 - 2023.10.04
”Улаанбаатар бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, туслах андеррайтераар "Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-иуд тус тус ажиллаж байна. Татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй.