Америкийн “Abrams” танкуудын эхний багц хэсгийг Украин хүлээн авчээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв.
““Abrams” хэдийнээ Украинд ирсэн бөгөөд манай зэвсэгт хүчнийг бэхжүүлэхээр бэлтгэж байна" гэж тэрээр өөрийн Telegram сувагтаа бичжээ.
Чингэхдээ танкуудын нэгжийн тоог заагаагүй байна.
Өмнө нь "New York Times" сонин Пентагоны хоёр төлөөлөгчийг иш татан “Abrams”-ийн эхний хэсэг ирсэн тухай мэдээлж байсан. Тэдний хэлж буйгаар зэвсгийг “заасан хугацаанаас нь хэдэн сарын өмнө нийлүүлсэн нь Украины сөрөг довтолгоонд ашиглах боломжтой” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас амласан 31 ширхэг “Abrams”-ын үлдсэн хэсэг нь ойрын саруудад Украинд ирнэ гэж тус сэтгүүлийн сурвалжлагчид мэдэгдэв. Харин хэдэн танк шилжүүлээд байгаа талаар албаныхан мэдээлээгүй байна.
Зеленский Украины сөрөг довтолгоонд зориулж барууны 300-аас доошгүй танк хүссэн боловч одоогоор дөнгөж тал орчим хувийг нь хүлээн авсан гэж тус сонин тэмдэглэжээ.
Есдүгээр сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Зеленскийтэй хэлэлцээ хийх үеэрээ Украинд дээрх танкийг нийлүүлэх төлөвлөгөөгөө зарласан юм.
Үүний зэрэгцээ Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов "War zone" сайтад өгсөн ярилцлагадаа эдгээр танкийг зөвхөн нарийн хүрээнд сайн бэлтгэгдсэн ажиллагаа явуулахад ашиглах бөгөөд учир нь “ердийн тулалдаанд танкууд"удаан тэсэхгүй гэж мэдэгсэн юм.