“Өнөөдөр” сонины 27 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1996 оны есдүгээр сарын 20-нд Монголын нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдоржийн санаачилгаар үндэсний өдөр тутмын чөлөөт сонин “Өнөөдөр” анхны дугаараа уншигчдадаа өргөн барьсан билээ. “Өнөөдөр” сонин нь 27 жилийн турш хараат бус, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, үнэн бодит байдлыг эрхэмлэх, шударга ёсны дуу хоолой болох, олон ургалч үзлийн талбар байхыг гол зарчим болгон ажилласаар ирсэн. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан уншигч та бүхэндээ баярлалаа. Бид цаашид ч олон нийтийн мэдээлэл авах эрхийг дээдэлж, ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө ажиллах болно.