лтийн үндэсний хорооныхон АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Алтанбулагийн боомтын бүтээн байгуулалттай танилцжээ. Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг сайжруулж, хилийн ойролцоо эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилгоор 2020 оны долдугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулагийн боомтын барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ сарын 20-нд дуусгаж, авто замуудыг нь ирэх сарын 1-нд ашиглалтад оруулах аж. Зорчигчийн шалган нэвтрүүлэх барилга, байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг 2024 оны гуравдугаар сараас ашиглах боломжтойг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. Ингэснээр Алтанбулагийн боомтын зам талбай хоёр, өдөрт нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин өсөх гэнэ.