Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод #50_МВт_ын_Дулааны Цахилгаан Станц барих бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Засаг дарга Н.Лхагвадорж, Ride Mongolia ХХК-ийн ерөнхий захирал Г.Доржбат тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Дулааны цахилгаан Станцын байгууламжийг барих нийт өртөг нь 108.4 сая ам.доллар бөгөөд “Ride Mongolia” ХХК өөрсдийн хөрөнгөөр 2 жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас тус аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо.