Монгол Улс нийт 39 боомттойгоос ердийн үед 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын зургаан боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг. Агаарын замын зургаан боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж буй бөгөөд Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын таван боомт ажиллагаагүй байна.
Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын хоёр, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас зургаан боомт ажилладаггүй. Харин Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын дөрөв, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт үйл ажиллагаа нь хэвийн явж байна.