Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “S’Outlet” дэлгүүр орчимд нийтийн эзэмшлийн 4000 ам метр талбайд зөвшөөрөлгүйгээр 40 тн жинтэй 16 төмөр чингэлэг, байгууламж байршуулж, агуулах байдлаар ашиглаж байсан. Уг чингэлгийн нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөөд буй.
Өнөөдөр тус дэлгүүрийн урд хэсэгт байрлах сэндвичэн барилгыг буулгаж байна. Нийтдээ зөвшөөрөлгүй байрлуулсан 17 байгууламжийг албадан чөлөөлнө.