Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монголын тогтвортой ноолуурын платформ” төслөөс санхүүжүүлэн 2023-2024 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” бакалаврын хөтөлбөрийн 13, магистрын хөтөлбөрийн гурван оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Түүнчлэн Монголын ноос, ноолуурын томоохон үйлдвэрүүд дээрх сургуультай хамтран өөрсдийн үйлдвэрийн шилдэг ажиллагсдаасаа инженер техникийн ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж, ШУТИС-ийн “Нэхмэлийн үйлдвэрийн технологи” хөтөлбөрийн оройн ангид элсэн суралцаж буй 10 оюутанд тэтгэлэг гардуулжээ.
Бэлтгэсэн: Б.Сонор