Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК, “БНДС” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК, “ДБЭХС” ТӨХК, “Хэнтий-Ус” ХХК-иудын хийгдэж буй их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Мөн Бүгд Найрамдах Солонгос
Мөн арван аймгийн төвд дулааны станц барих төслийн хүрээнд Говьсүмбэр, Хэнтий аймгуудад баригдаж байгаа дулааны станцуудын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компаниудад доорх чиглэлийг өгсөн байна.
- Барилга угсралтын зургийг дуусгаж, угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу хийх;
- Барилгын карказ болон сэндвичийн угсралтын ажлыг хийж битүүлэх, өвлийн улиралд туслах тоноглолуудыг угсрах;
- Станцын яндангийн зургийг гаргаж угсралтын ажлыг эхлүүлэх;
- Гадна дулааны шугам сүлжээний шугамуудыг зураг болон зургийн даалгаварын дагуу стандартад нийцүүлэх үүргийг тус тус өглөө.
Эх сурвалж: Эрчим хүчний яам