Өнөөдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 545,934,612 төгрөгийн үнийн дүн бүхий 2,292,980 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 12 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол есөн компанийн ханш тогтвортой байлаа. Тодруулбал, Багануур ХК (BAN +6.25%), Ард кредит ББСБ ХК (ADB +1.82%), Монос хүнс ХК (MFC +1.21%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ариг гал ХК (EER -9.09%), Крипто Үндэстэн ХК (CNF -8.57%), Монгол шуудан ХК (MNP -7.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 6,116 ширхэг нэгж эрх 3,702,079 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,254 ширхэг үнэт цаас 524,460,640 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Тус өдөр нийт 1,074,097,331 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOП-20 индекс 0.17% хувиар буурч, 34,752.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,180,110,805,021 төгрөг боллоо.