Олон улсын жишгээр хүүхэд, залууст ойн тухай боловсрол олгох хөтөлбөрийг урт хугацааны туршид хэрэгжүүлж ирсэн нь ойн аж ахуйн арга хэмжээний чухал хэсэг болсон байдаг. Тийм ч учраас Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төсөл, БНЧУ-ын Менделийн их сургуультай хамтран ойн хөгжөөнт тоглоомоор дамжуулан боловсрол олгох “Ойчидтой нэг өдөр” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр суманд тус тус зохион байгуулж, нийт 100 гаруй хүүхэд, залуус хамрагдсан байна.
Адал явдалт, хөгжөөнт тоглоом тоглож ойг танин мэдэхээс гадна Биндэр сумын ойг цэвэрлэж, Өмнөдэлгэр суманд мод тарилаа. Энэхүү өдөрлөгийг STREAM төсөлд судалгааны дэмжлэг үзүүлж буй Их сургуулиудын консорциумын Чех ба Монгол оюутнууд хамтран амжилттай зохион байгууллаа.
Ой мод нь хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, нүүрстөрөгчийг өөртөө шингээдэг учир уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал ач холбогдолтой.