Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрлах 141 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэх хүндрэл үүсээд буй юм байна. Сүүлийн жилүүдэд тус дүүрэгт шинэ хорооллууд ашиглалтад оруулж, хүн ам ньнэмэгдэж, хүүхдийн тоо олширсноор ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тиймээс Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэгийн зүгээс дээрх асуудлыг шийдэхийн тулд Монголын хараагүйчүүдийн үндэснийхолбооны дэргэдэх МСҮТ-ийн нэг байрыг түрээслэх саналыг БШУЯ-нд тавьсан байна. Үүнийг хэрэгжүүлэх боломжгүйг дээрххолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очиррэнчин мэдэгдсэн. Энэ талаар түүнээс тодруулахад “МанайхолбооныдэргэдМСҮТ-ийнхоёр л байр байдаг. Үүний нэгийг дотуур байр, нөгөөг ньсургалтын зориулалтаар ашигладаг. Хэрэв 141 дүгээр сургуульд хоёр байрныхаа нэгийг түрээслүүлбэл 20-30 хүн мэргэжил эзэмших боломжоо алдана. НИТХ төрийн өмчит газар гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ажлын байрнаас булааж болохгүй” гэв.
Бэлтгэсэн: Б.Оргил