Хас банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн наймдугаар сарын 2-ны өдрийн R-2023-66 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг наймдугаар сарын 7-ны өдөр олон нийтэд зарласан. Хувьцаа эзэмшигчдийн хурал есдүгээр сарын 15-ны өдрийн 13:00 цагт зохион байгуулагдана. Энэ үеэр банкны 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын явцын мэдээлэл, Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний тухай танилцуулга, Хувьцаат компанийн дүрмийн төслийн танилцуулга хийх юм. Мөн Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл, Банкны дүрмийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.