“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Талх Чихэр” ХК-ийн оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Тайлант хугацаанд, тус компани нь 59,7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлого урьд оны энэ үеэс 15.1 тэрбум төгрөгөөр буюу 25.3 хувиар өсжээ. Татвар төлөх өмнөх ашиг 2,3 тэрбум төгрөг буюу 73,5% өссөн бол цэвэр ашиг 2,1 тэрбум төгрөг буюу 75,5 хувиар нэмэгдсэн. Улсын төсөвт 584,7 сая төгрөг буюу 58,3 хувийн орлогын албан татвар төвлөрүүлжээ.