Тяньжин боомтоос наймдугаар сарын 1-18-ны хооронд Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 41 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 8200TEU буюу 4100 орчим чингэлгийн үлдэгдэл байна. Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 50-60 хонож гарчээ. Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайнуудын нийт үлдэгдэл 1360 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 283, хоосон бичиг баримтгүй 282 чингэлэг байна. Харин Замын-Үүд өртөөнд 75 импортын чингэлэг бий.