"Монголын хөрөнгийн бирж" ХК нь наймдугаар сарын 14-18-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа, гурван удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 166,385,452,324 төгрөгийн арилжаа хийсэн байна. Нийт 71 компанийн 10,169,145.00 ширхэг хувьцааг 2,201,311,606.72 төгрөгөөр худалджээ. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,561 ширхэг үнэт цаасыг 155,381,440 төгрөгөөр арилжаалав. Дээрх өдрүүдэд багцын арилжаагаар нийт 6,328,172 ширхэг үнэт цаасыг 1,150,362,420 төгрөгөөр худалджээ. Ингээд наймдугаар сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 10,438,934,494,779 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,948.57 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.24 хувиар өссөн үзүүлэлттэй байна.