Монголын оюун ухааны академи, “Оюуны спортын менежмент” байгууллага энэ сарын 14-15-нд зохион байгуулсан Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ нэгдсэн дүнг өчигдөр танилцууллаа. Тэмцээнд нийслэл, орон нутгаас 103 сурагч оролцож, харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр гурван насны ангилалд өрсөлдсөн байна. Бага насны ангилалд “Meraki” клубийн тамирчин Э.Билгүүнтөгс, өсвөрийнхөд “Wreck it mind” клубийн Ц.Номин-Эрдэнэ, насанд хүрэгчдийнхэд олон улсын их мастер, дэлхийн аварга Т.Тэнүүн түрүүлсэн байна.
Тэмцээний 10 төрлийн нийлбэр онооны дүнгээр мөн Т.Тэнүүн тэргүүлж, 2023 оны улсын аварга болжээ. “Mega mind” клубт харьяалагддаг тэрбээр ийнхүү дөрөв дарааланой тогтоолтын улсын аваргаар тодров.
Бэлтгэсэн: Н.Ган