“Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод Цахим гарц, E-gate ашиглалтад орсонтой холбогдуулан хилийн цэргийн 0218 дугаар анги Чингис хаан боомтын зөвлөлийн хурлыг зохион байгууллаа. Боомтын зөвлөгөөнд Чингис хаан боомтод үйл ажиллагаа явуулдаг хилийн хяналтын байгууллагуудын удирдлага болон Чингис хаан олон улсын нисэх буудал агаарын тээвэрлэгч авиа компаниуд оролцлоо. Тус зөвлөгөөнөөр “Боомтоор нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн эхний 7 сарын үр дүн”, “Цахим гарцын танилцуулга, зорчигчийг хэрхэн шалган нэвтрүүлэх талаар, “Цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан Чингис хаан боомтод онгоц бууж, хөөрөх боломжгүй тохиолдолд Буянт Ухаа нөөц нисэх буудалд шалгалтыг зохион байгуулж, явуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.