Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ эхний 7 сарын байдлаар 13.7 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллар буюу 22.2 хувиар өссөн байна. Тодруулбал, экспорт 8.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар, импорт 5.0 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар тус тус өсжээ. Манай улс БНХАУ-тай 2023 оны эхний долоон сард 10.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.6 хувийг эзэлж байна.