Өнөөдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 292,428,576 төгрөгийн үнийн дүн бүхий 612,232 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 24 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол секюритиес” ХК (MSC +14.84%), “Хүрд” XK (HRD +14.79%), “Айтүүлс” ХК (ITLS +5.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR -14.99%), “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU -13.24%), “Увс чацаргана” ХК (CHR -11.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 82,734 ширхэг нэгж эрх 9,986,081 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,524 ширхэг үнэт цаас 151,729,440 төгрөгөөр,
- Багцын арилжаанд 41,772 ширхэг үнэт цаас 250,005,420 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,080,000 юань буюу 6,735,590,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Тус өдөр нийт 7,439,739,917 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.68 хувиар буурч, 35,526.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,420,938,416,858 төгрөг боллоо.