Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгад байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад авлаа.
Барилга угсралтын ажлыг “ГЦЦЭ” ХХК гүйцэтгэсэн бол зураг төслийн автороор Барилга байгууламж ХХК ажиллажээ. Захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төвөөс тавьж ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 2022 онд 36 дугаар хороо болон 2 хуваагдсан. Тус хороод нь улсын цэцэрлэггүй. Энэ онд 320 хүүхдийн хүчин чадалтай энэхүү цэцэрлэгээс гадна 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.