Манай улс 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг аавуудын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Улмаар тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон болсон юм. Олон улсын аавуудын өдрийн хүрээнд өчигдөр Сүхбаатар үүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Дайманд майнд” академи хамтран “Аав, охин хоёрын болзоо” өдөрлөгийг есөн үүргийн хэмжээнд зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь төрийн алба хаагчдын гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, халуун улаан уур амьсгал бүрдүүлэх зорилготой гэнэ. Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын алба хаагчдаас бүрдсэн 20 гаруй аав охинтойгоо үүнд оролцов. Энэхүү өдөрлөг нь хөгжөөнт тоглоомоор эхэлж, сэтгэлийн бэлэг гардуулах үйл ажиллагаагаар өндөрлөв. Мөн Сүхбаатар үүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн арга Б.Саранхөхөө “Хүүхдийн хүмүүжилд эцгийн оролцоо” сэдвийн хүрээнд сургалт явуулсан байна.