Энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зориулалтаар амьтан агнуулах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгохоор тусгасан билээ. Аймгууд үүний дагуу цахим дуудлага худалдаа анх удаа зохион байгуулж эхлээд байна. Ховд аймаг агнуурын ан амьтан бүхий 10 сум, 19 бүс нутгийн хэмжээнд ийм худалдаа явуулж, 16 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгон, улсын төсөвт 600 орчим сая төгрөг төвлөрүүлжээ. Тодруулбал, дээрх тооны иргэн, аж ахуйн нэгжид 16 угалз, 38 тэх агнах зөвшөөрлийг 600 орчим сая төгрөгөөр олгосон байна. Тэх агнуулах тусгай зөвшөөрлийн дээд үнэ 57.6 сая төгрөгт хүрсэн бол угалзынх 2.9 сая давсан аж. Дуудлага худалдаанаас төвлөрүүлсэн орлогын 50 хувийг ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах хуульчилжээ.