Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад оруулжээ. Тус сургуулийн барилга нь дөрвөн блокоос бүрдэх бөгөөд А нь дөрөв, С нь гурав, D нь нэг, В нь зоорийнхтойгоо нийлээд гурван давхар гэнэ. Сургуулийн зураг төслийг “Криетив Монголиа” ХХК-ийнхан боловсруулж, барилга угсралтын ажлыг нь “Би энд Би констракшн” ХХК хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн аж. Ташрамд дурдахад, 2016-2022 онд нийслэлд 302 тэрбум төгрөгөөр 28 365 хүүхдийн 169 цэцэрлэг, 424.5 тэрбум төгрөгөөр 51 308 хүүхдийн 84 сургууль барьжээ. Мөн өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулсан байна.