Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль энэ хичээлийн жилд 3300 орчим сурагч хүлээж авна. Өмнөх жилд өөрийн болон түрээсийн нийт 4 байранд хичээллэжээ. 2021 онд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхэлсэн ч ажил удаашралтай байна. Нийт 18,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын 1,3 тэрбум төгрөгийг энэ жил олгожээ. Тиймээс гүйцэтгэгчийн хувьд төсвийг нэмэгдүүлж олгох хүсэлт гаргаж, гүйцэтгэлийн үр дүнгээр асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Арваннэгдүгээр сарын 1 гэхэд хичээлийн байр буюу эхний блокыг ашиглалтад оруулахаар тохиролцлоо. Ингэснээр 20 анги буюу 40 бүлэг хичээллэх боломж бүрдэнэ.