16 дахь удаагийн Азийн олон улсын хүүхдийн кино наадам ирэх арванхоёрдугаар сард Японы Хёого мужид болно. Тус наадмын Монгол Улс дахь урьд чилсан шалгаруулалтыг СУИС-иас эхлүүлсэн байна. Энэ удаагийн наадмын сэдэв нь “Миний хүсдэг зүйл” бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, МСҮТ-үүдийн суралцагчид оролцох боломжтой. Гурван хүүхэд нэгдэн баг болж, мэргэжлийн бус камер, гар утас, таблет зэргийг ашиглан гурван минутын хугацаатай кино бүтээн, дээрх наадамд “сойно”. Хүүхдүүдийн бүтээлийг ирэх аравдугаар сарын 6-ны 17.00 цаг хүртэл СУИС-ийн хичээлийн I байранд хүлээн авах аж. Үүний дараа Монголоос гурван бүтээлийг шалгаруулан, Азийн олон улсын хүүхдийн кино наадамд оролцуулах юм байна.