Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг баруун таван аймгийн эрчим хүчний салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, тулгамдаж буй боломжит асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох ажил хариуцсан албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч байна. Ажлын хэсэг Завхан, Увс аймагт долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд ажиллаж, БНСУ-ын “ЭКСИМ” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “10 аймагт дулааны станц барих төсөл”-ийн барилга угсралтын ажилтай танилцлаа. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сум, суурин газрын цахилгаан хангамж, шугам сүлжээ, дэд станцыг шинэчлэх төслийн хүрээнд Завхан аймгийн Отгон, Цагаанхайрхан, Тосонцэнгэл сумдын барилга угсралтын ажил, Увс аймгийн Зүүнхангай сумын барилга угсралтын явцтай танилцлаа. Дээрх ажлыг эрчимжүүлэх, төслийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай асуудлуудаар гүйцэтгэгч компаниудад үүрэг даалгавар өглөө.