"Монголын хөрөнгийн бирж" ХК нь долдугаар сарын 24-өөс 28-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 5 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 70,020,036,384 төгрөгийн арилжаа хийжээ. Нийт 73 компанийн 2,646,136.00 ширхэг хувьцааг 776,145,023.99 төгрөгөөр арилжааллаа. Мөн дээрх өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 928 ширхэг үнэт цаасыг 92,800,000 төгрөгөөр арилжаалав. Ингээд зах зээлийн үнэлгээ 10,829,569,091,158 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,577.07 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.88 хувиар буурсан үзүүлэлттэй байна.