"Чингис хаан" олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж долдугаар сард эрс өсжээ. Тодруулбал, долдугаар сарын оргил үед өдөрт олон улс, орон нутгийн нислэгээр 8200 гаруй зорчигч хүлээн авлаа. Наймдугаар сард мөн дээрх үзүүлэлт үргэлжлэхээр байгааг мэргэжилтнүүд хэллээ. ачаалалтай байхаар харагдаж байна. “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд 19 агаарын тээвэрлэгч компаниуд 20 гаруй чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.
Мөн дээр нь “МИАТ” компани орон нутгийн 8 чиглэлд нислэгээ сэргээлээ. Тус нисэх буудал олон улсын нислэгээр жилд 1.4 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Наадмын өдрүүдийн оргил ачааллын үед өдөрт олон улс, орон нутгийн 72 хөөрч, буух нислэг үйлдэж, 8291 зорчигч хүлээн авчээ. Харин Монгол Улсын хилээр 2023 оны эхний хагаж жилийн байдлаар 247 мянган гадаадын зорчигч нэвтэрсэн байна.