Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас долдугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарласан. Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан юм. Тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засварлах ажлыг шуурхай хийж гүйцэтгэжээ. Тодруулбал, Сэргээн засварлах ажлыг 12 цагийн дотор шуурхай зохион байгуулж дууссанаар долдугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 09 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна.
Мөн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд–Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулжээ.