Улсын хэмжээний бүх номын санг хамруулсан нэгдсэн цахим системийг Соёлын яамнаас хөгжүүлж байгаа гэнэ. Одоогоор уг системийг нэвтрүүлэх туршилтын ажлуудыг гүйцэтгэж буй аж. Тухайлбал, системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд юуны түрүүнд хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай юм байна. Үүнтэй холбоотойгоор дээрх яамнаас нийтийн номын сангуудын мэдээллийн ажилтан, номын санчдыг үе шаттайгаар сургалтад хамруулж эхэлсэн аж. Өөрөөр хэлбэл, цахим системийг номын сандаа нэвтрүүлэх, ашиглах, түүний дагуу ном, уншигчдыг бүртгэх зэрэг ойлголтыг номын санчдад өгөх богино хэмжээний сургалтууд явуулж байгаа гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч