Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээллийг Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны статистикаас иш татан хүргэе. Долдугаар сарын 1-23-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн, Замын-Үүд чиглэл рүү нийт 53 галт тэрэг гарчээ. Дээрх чиглэлд чингэлэг дунджаар 5-7 хоногт тээвэрлэгдэж байгаа бол бол боомтод ирсэн чингэлгүүд 50-60 хонож гарч байна. Тяньжин боомтоос хөдөлсөн чингэлэгүүд Замын-Үүд рүү 10 хоногийн хугацаанд ирж байгаа юм. Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол улс руу явахаар 8000TEU буюу 4000 чингэлэг хүлээгдэж байна.