"Монголын хөрөнгийн бирж" ХК нь долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, 3,072,161,636.82 төгрөгийн арилжаа хийжээ. Нийт 67 компанийн 4,295,710 ширхэг хувьцааг 967,599,215.28 төгрөгөөр худалдлаа. Дээрх өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 9,179 ширхэг үнэт цаасыг 917,900,000 төгрөгөөр арилжаалав. Харин багцын арилжаагаар нийт 606,564 ширхэг үнэт цаас 983,498,644 төгрөгт хүрсэн байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 10,903,575,521,727 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,902.74 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.34 хувиар буурсан үзүүлэлттэй байна.