БНХАУ-ын Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбооноос бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчидтай хийх бизнес уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж байна. Уулзалтаар эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга, байгууламж, электрон хэрэгсэл, машины эд, анги, хүнсний бүтэгдэхүүн зэрэг олон салбарын төлөөлөгчид Монголд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа юм. Тодруулбал, Янтай хотын намын хорооны Нэгдсэн фронтын ажлын хэлтэс, Янтай хотын худалдаа аж үйлдвэрийн холбооны Эдийн засгийн харилцааны хэлтэс, Шаньдун мужийн Шинлинь соёлын медиа ХХК, Янтай хотын барилгын групп, Глобал машин хэрэгслийн тоног төхөөрөмж ХХК, Шанхай хотын Aile Image Co., Ltd, Шаньдун мужийн Рунхуа хүнсний ХХК, Шаньдун мужийн Чуанхуй электрон технологийн ХХК, Янтай хотын Шинжлэх ухаан технологийн инновацийн нийгэмлэг, Dongyi Instrument Co., Ltd Фэнлин хүнсний ХХК, Чангян модон үйлдвэрлэлийн ХХК-ийн удирдлага, төлөөлөл оролцож байна.