ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, гэмтэл гарсан тул цахилгаан эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсныг мэдэгдье. Албан газар, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллахыг "Тосонцэнгэл УЦС" ХК-аас мэдэгджээ. Харин УБЦТС-аас тодруулахад "Урьдчилсан мэдээлэл өгөлгүйгээр гэнэт ОХУ-аас хязгаарлалт хийсэн. Улаанбаатар хотын зарим хэсгүүдэд тог тасарсан ч яаралтай буцаан залгаж байна" гэлээ.
Одоогийн байдлаар Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Өмнөговь аймгийн зарим хэсэгт, Улаанбаатарт БЗД-ийн “31, 26, 16, 8 дугаар хороо, Маршал Кинг Тауэр, Амгалан, Улиастай, БГД-ийн 24р хороо, Гэмтэл, Аравдугаар хороолол, Чингэлтэй, Зүрх-Уул, Яргайт, ХУД-ийн 7 дугаар хороо, 19р хороолол, СБД-ийн 8, 19 дүгээр хороо, Шаргаморьт зэрэг газруудад хэсэгчилсэн байдлаар цахилгаан тасраад байна. Цахилгааны гэмтэлтэй холбоотой мэдээллийг www.unuudur.mn сурвалжлах баг тодруулж байна. Шинэ мэдээллийг тухай бүрт нь хүргэх болно.