Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох холболтын төмөр замын төслийн барилга угсралтын ажилд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын ордуудын /карьер/ техникийн нөхөн сэргээлтийг 556.3 га талбайд хийлээ. Орон нутгийн эрх бүхий байгууллагаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгөх ажлыг 2023.06.22-26-ны өдрүүдэд төслийн талбайд зохион байгуулжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд нийт 107 ордыг зөвшөөрлийн дагуу ашиглаж техникийн нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөх ажил 96.2 хувь, Тавантолгой-Зүүнбаян холболтын төмөр замын төслийн хүрээнд 13 ордыг зөвшөөрлийн дагуу ашиглаж, техникийн нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөх ажил 92.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үлдэгдэл ордуудын техникийн нөхөн сэргээлтийг Байгаль орчныг хамгаалах 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.